ӨВӨРХАНГАЙ: 184 хүн цахимаар үйлчилгээ авах хүсэлт ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-19 12:28:08

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор “E-Mongolia” системийг Өвөрхангай аймагт нэвтрүүлж, 14 байгууллагын 67 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн.


Одоогоор нийт 184 хүн цахимаар үйлчилгээ авах хүсэлт ирүүлснээс Арвайхээр суманд оршин суугаа хаягийн тодорхойлолтыг багийн Засаг даргаас авах хүсэлт дийлэнх хувийг эзэлж байна. Мөн Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ, ус хэрэглэгчид цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл, усны сан бүхий хамгаалалтын бүсэд давхцалтай эсэх лавлагаа, хөдөлмөр эрхлэлтийн лавлагаа зэргийг цахимаар авах хүсэлт илгээжээ.


Аймгийн ЗДТГ-аас цаашид хөдөөгийн багуудын үйл ажиллагааг цахим системд нэвтрүүлж, лавлагаа тодорхойлолтыг цахимаар авах боломжийг бүрдүүлэхээр зорьж байгаа аж.  

 

相关新闻