ӨВӨРХАНГАЙ: "Багш айлчлал" аргачлалаар 33 үзүүлэлт бүхий эрсдэлийг илрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-18 16:17:47

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газраас “Багш айлчлал” аргачлалыг 2017 оноос эхлэн хэрэгжүүлж байна.

Эцэг эх, багшийн хамтын ажиллагааг сайжруулах замаар сургуулийн орчин дахь хүүхэд хамгааллыг бэхжүүлэх, үе тэнгийнхний дарамт шахалтыг таслан зогсоож, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, хүүхэд нэг бүрийг судлан тэдний хөгжил, төлөвшил, оролцоог сайжруулах зорилготой тус аргачлалд ЕБС-ийн сурагчдын 98 хувийг хамруулж, 33 шалгуур үзүүлэлтээр эрсдэлийг илрүүлж байна.


Тухайлбал, 2021 оны байдлаар хичээлээ шалтгаангүйгээр тасалдаг 489, гэр нь 3-аас дээш км зайд байдаг, харанхуй гудамж жалгаар ирж очдог 1626, суудаг айлынх нь гишүүд хараа хяналт, халамж анхаарал муу 396, архины хамааралтай хүнтэй амьдардаг 430, хүүхдээ дулаан хувцас, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцсаар хангаж чаддаггүй 273, архи пиво хэрэглэдэг 23, тамхи татдаг 203 хүүхэд байгааг тус тус тогтоожээ. Уг судалгаанд үндэслэн хүүхэд хамгааллын арга хэмжээг авч хэрэгжүүлдэг байна.

Цаашид мэдээллийн баазыг нэгтгэж, илүү боловсронгүй болгохын тулд цахим сайт үүсгэн ажиллахаар бэлтгэл хангаж байгаа аж. 

相关新闻