ӨВӨРХАНГАЙ: Ургац хураалт 57.5 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 57.5 хувьтай байна.
Тодруулбал, 2483
га-гаас 2731 тонн үр тариа, 2480 га-гаас 2728 тонн улаанбуудай, 3 га талбайгаас 3 тн
бусад үр тариа, 354.1
га-гаас 3274 тонн төмс, 242 га-гаас 2214.5 тонн хүнсний ногоо, 1912 га-гаас 4094.2 тонн тэжээлийн ургамал, 500 га-гаас 80 тонн тосны ургамал, 11.9 га талбайгаас 12.7 тн жимс жимсгэнэ
хураан аваад байна.
Хувиар
авч үзвэл үр тариа 26.9, улаанбуудай 27, бусад үр тариа 5.2, төмс
80, хүнсний ногоо 86, тэжээл 70.8, тосны ургамал 23.7 хувьтайгаар ургац хураалтын ажил үргэлжилж байна.