Боловсролын багц хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-10-12 16:22:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.


Хуулийн төслийн танилцуулгыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хийлээ. Байнгын хорооны гишүүдийн 66.8 хувийн саналаар уг хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.


Хуулийн гол зорилго нь хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, ур чадвартай боловсон хүчин бэлтгэх тогтолцоог боловсронгуй болгох, ажил олгогч, сургалтын байгууллагын түншлэлийг сайжруулах, зөөлөн болон хатуу ур чадварыг суралцагчдад олгоход чиглэж байна. Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 8 бүлэг 33 зүйлтэй байхаар боловсруулжээ.

 

УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны хуралдаанаар мөн Монголын Үндэсний номын сангийн 2012 оноос эхэлсэн шинэ барилгын ажлын явц, хөрөнгө оруулалт, техник тоног төхөөрөмжтэй холбоотой, Ерөнхий хяналтын сонсгол хийх эсэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Соёлын яам болон Үндэсний номын сангийн албаны эх сурвалжаас гишүүд асуулт асууж хариулт авлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Нээлттэй хяналтын сонсгол хийх шаардлагагүй гэж үзэв.






相关新闻