“Запорожье” станцын цахилгаан хангамжийг сэргээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КИЕВ. /DW/. Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн /ОУАЭХА/ тэргүүн Рафаэль Гросси Украины өмнөд нутагт орших
“Запорожье” атомын цахилгаан станцын цахилгаан хангамж сэргэсэн талаар “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Бямба гарагт
ОУАЭХА мэдээлэхдээ, шөнө дунд их бууны сум туссаны улмаас станцын цахилгаан
хангамж тасалдаж, улмаар ослын үед ажиллуулдаг дизель реакторуудыг асаахаас өөр аргагүйд хүрсэн гэсэн байна.
Р.Гросси эрчим
хүчний эх үүсвэрийг сэргээснийг “хамгаалахад бэрх нөхцөл дэх түр зуурын
тусламж” гэж тодорхойлжээ. Тэрбээр цахилгаан станцын эргэн тойронд
“хамгаалалтын бүс” байгуулахыг уриалж байгаагаа дахин илэрхийлээд, Орост
очиж, түүнийхээ дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж саналаа дэвшүүлнэ
гэдгээ нэмж хэлсэн байна.
Лхагва гарагт
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус цахилгаан станцыг “холбооны улсын өмчлөлд
авах” тухай зарлигт гарын үсэг зурж, Оросын Засгийн газрын агентлагуудад
байгууламжийг хяналтдаа авахыг үүрэг болгосон байна.
“Запорожье” станц
нь энэ оны гуравдугаар сарын эхэн үеэс Оросын цэргүүдийн хяналтад байсан ч Украины
техникч нар үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн хариуцаж байсан юм.