ЮНЕСКО-ийн II зэрэглэлийн төвийг Монголд байгуулах саналаа илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Шахбаз Ханыг өнөөдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар
талууд:
-Монгол Улс Насан
туршийн суралцахуйн үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөж буй. Энэ
хүрээнд ЮНЕСКО-оос бодлогын болон техникийн дэмжлэг үзүүлж, Насан туршийн
суралцахуйн хүрээлэнгийн хоёр шинжээч манай улсад ажиллана.
-Боловсролын салбар дахь
мэдээлэл, харилцаа холбооны технологийн бодлого боловсруулах чиглэлд
ЮНЕСКО-оос онцгойлон анхаарч байгаа юм. Huawei-тэй хамтарсан “Ухаалаг анги”
төслийг хэрэгжүүлэхэд 1,000,000 ам.долларын төсөв шаардлагатай. Үүнд Huawei
Mongolia дэмжлэг үзүүлж, 200,000 ам.долларын санхүүжилт олгох боломжтой аж.
-ЮНЕСКО-ийн холбоот
сургуулиудыг Монголын холбоот сургуулиудтай холбон, туршлага солилцох чиглэлд
ажиллана.
-Боловсролын салбарын
цахим шилжилтийн хүрээнд ЮНЕСКО-ийн хоёрдугаар зэрэглэлийн төвийг Монгол Улсад
байгуулах саналтай байгаагаа мэдэгдсэн. ЮНЕСКО-ийн тэнхимүүд болон их
сургуулиудын хамтын ажиллагааны сүлжээг Монголд байгуулахыг санал болгов.
-Боловсролын багц
хуулийн төслийг ЮНЕСКО-ийн зөвлөмжийн хүрээнд боловсруулсан бөгөөд энэхүү сайн
туршлагыг таниулах хүсэлтэй байна.
-Энэ онд хүүхэд бүрийг цэцэрлэгт бүрэн хамруулах, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах арга хэмжээ авч ажиллаж байна. Уг туршлагыг ЮНЕСКО-той хамтран сурталчлах саналтай байгааг харилцан ярилцав.