“Азийн зайнаас тандан судлалын 43 дахь хурал”-д 18 орны 140 гаруй эрдэмтэн судлаач оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ACRS-2022 буюу “Азийн зайнаас тандан судлалын 43 дахь хурал” Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ.
Гурван
өдөр үргэлжлэх тус хурлыг цахим
болон танхим хосолсон хэлбэрээр явуулж
байна.
Энэхүү
хурал нь сансар судлал,
сансрын технологийг хөгжүүлэх, зайнаас тандан судлалын сүүлийн үеийн дэвшилтэт
техник, технологи болон олон улсын эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн,
бүтээлийг нийтэд танилцуулах, тус салбарын хүний нөөцийг бэлтгэн чадавхжуулах зорилготой.
Хурлын нээлтэд
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлэхдээ,
“Азийн
Тандан судлал/ACRS/-ын 43-р их хурлыг
Монгол Улсад 16 жилийн дараа
дахин зохион байгуулж байгаад баяртай байна.
ACRS
нь зайнаас тандан судлах хөгжил, түүнчлэн сансрын болон газарзүйн технологийн
салбар дахь хамгийн том, өргөн хүрээтэй, нэр хүндтэй хурлын нэг юм. Энэ нь
дэлхийн өнцөг булан бүрээс засгийн газар, их дээд сургууль, академи, аж
үйлдвэр, бусад геомэдээллийн хэрэглэгчдэд зориулсан өргөн цар хүрээтэй платформ
бөгөөд тус хурлын үеэр зайнаас тандан судлах болон гео орон зайн технологийн
хамгийн сүүлийн үеийн дэвшлийн талаар ярилцаж, шинжлэх ухааны нээлт, судалгааны
үр дүн, ололт амжилт, тулгамдсан асуудлуудыг хуваалцах боломжтой юм. Мөн
оролцогчдод өөрсдийн хамгийн сүүлийн үеийн гео орон зайн бүтээгдэхүүн, инновац,
боловсронгуй технологиудыг танилцуулах боломжийг олгодгоороо ач холбогдолтой.
Манай
улс 1967 онд Олон улсын Интеркосмос хөтөлбөрт хамрагдсанаас хойш сансар
судлалын судалгааны ажилд идэвхтэй оролцож эхэлсэн. Мөн 1981 онд анхны иргэнээ
сансарт илгээснээр сансар судлалын олон улсын хамтын ажиллагаанд ихээхэн хувь
нэмэр оруулсан бөгөөд уг сансрын нислэгийн үеэр Монгол эрдэмтдийн боловсруулсан
олон туршилтуудыг ашигласан билээ.
Монголын
анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчаа сансрын хөлгөөсөө Монголын нутаг дэвсгэрийн
олон гэрэл зургийг авсан байдаг. Сансрын нислэгийн дараа түүний бүх зургийг шинжлэх ухааны өөр өөр хэрэглээнд амжилттай ашиглаж ирсэн.
Сүүлийн
жилүүдэд Монгол Улс сансрын технологийн салбартаа тодорхой хэмжээний ахиц
дэвшил гаргасан. Тухайлбал, МУИС-ийн Нано хиймэл дагуул хөгжүүлэх лаборатори,
ШУА-ийн Сансрын шинжлэх ухааны судалгааны төв, Зайнаас тандан судлах үндэсний
төвд хиймэл дагуулын мэдээлэл хүлээн авах станц зэрэг байгууллагын сансрын
технологийн хөгжилд төрөөс анхаарал хандуулж байгаа. Гэсэн хэдий ч дэвшилтэт
технологийг улам боловсронгуй болгохын тулд бид олон улсын хамтын ажиллагаа,
сүлжээгээ хөгжүүлэх шаардлагатай байна" гэлээ.
Тус
хурлыг дараах 6 байгууллага хамтран зохион байгуулж ажиллаж байна. Үүнд:
•
Азийн Тандан Судлалын Холбоо /Asian Association on Remote Sensing
•
Цахим Хөгжил Харилцаа Холбооны Яам / Ministry of Digital Development and
Communications
•
Боловсрол Шинжлэх Ухааны Яам / Ministry of Education and Science
•
Шинжлэх Ухааны Академи / Mongolian Academy of Science
•
Монголын Гео-Мэдээллийн Холбоо / Mongolian Geo-Spatial Association
•
МонМэп ХХК / MonMap LLC
Хуралд нийт 18 орноос 140 гаруй эрдэмтэн судлаач 9 бүлэг сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээний өгүүллийн илтгэлүүдээ танилцуулах юм.