ӨВӨРХАНГАЙ: “Ирээдүйн инженерүүд – 2022” тэмцээн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Нарийнтээл суманд “Ирээдүйн инженерүүд–2022” тэмцээн боллоо.
Тэмцээнд ерөнхий боловсролын 26 сургуулийн 360 гаруй багш, сурагч оролцсон бөгөөд бага ангийн сурагчид STEАM загвар угсрах, дунд ангийн сурагчид схэматик загвараар, ахлах ангийн сурагчид F1H планерын загвараар, эрэгтэй багш нар усан загвараар, эмэгтэй багш нар хавтага урлах, бага ангийн багш нар STEАM сургалтын гарын авлагыг шинээр зохиож боловсруулах төрлүүдээр өрсөлдөн шилдгүүдээ шалгарууллаа.
Тэмцээнийг
аймгийн БШУГ, ГБХЗХГ, Нарийнтээл сумын ЕБС хамтран сурагчдын техник сэтгэлгээг
хөгжүүлэх, авьяасыг тодруулах, инженерийн чиглэлээр суралцах хүүхдүүдийг дэмжих зорилгоор зохион байгуулжээ.


