СЭЛЭНГЭ: "Ном бүтээх" төрөлд Сүхбаатар сумын 2-р цэцэрлэгийн хамт олон шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.“Үндэсний
бичиг соёл, номын өдрүүд-2022” үйл
ажиллагааг энэ удаа Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Илүү
их уншъя” уриатай зохион байгууллаа.
"Үндэсний
бичиг соёл, номын өдрүүд-2022" арга хэмжээний
хүрээнд Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас олон ажил арга хэмжээг зохион
байгуулав. Тухайлбал:
- Шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн
- Сэлэнгэ аймгийн зохиолчдийн номын үзэсгэлэн
- Ховор, ном судрын үзэсгэлэн
-Бүтээлийн үзэсгэлэн зэрэг үзэсгэлэнг зохион байгууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 158-р зарлиг,
Соёлын сайдын А/125-р тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Илүү их
уншъя" уриан дор номын хэлэлцүүлэг, мэтгэлцээнийг Сүхбаатар сумын ЕБ-ын 1, 2, 3, 4, 6-р сургуулиуд дунд зохион байгуулжээ.
Мэтгэлцээнийг "Энэрэлт
бэрцэцэг” НҮТББ-ын тэргүүн П.Солонго удирдан
явуулсан байна.
Түүнчлэн "Үлгэрээр
үлгэрлэе" чанга уншлагыг Сүхбаатар сумын 8-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн
хүүхдүүдийн дунд явууллаа. Мөн "Бүтээлчээр урлая" уралдаанд
Сүхбаатар сумын 2,
8-р цэцэрлэг,
Сүхбаатар сумын 1,
3,
Сүхбаатар сумын
Спортын бүрэн дунд сургууль, Номгон тосгоны Ерөнхий
боловсролын сургууль, Зүүнбүрэн,
Орхон,
Дулаанхаан сумын
Соёлын төв зэрэг баг хамт олон оролцсон байна.
Мөн "Номын
баринтаг" урлах төрөлд Номгон тосгоны Ерөнхий боловсролын
сургууль, "Ном бүтээх" төрөлд Сүхбаатар сумын 2-р
цэцэрлэгийн хамт олон шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртжээ. Түүнчлэн “Номын хавчуурга
болон бусад дагалдах хэрэгсэл" бүтээх төрөлд Сүхбаатар сумын 2-р
цэцэрлэгийн хамт олон шалгарчээ. "Номын
өргөөний ид шид" дүрийн тоглолтонд Сүхбаатар сумын 1,
3,
6-р сургуулиудаас 4
баг оролцож, Сүхбаатар сумын 1-р сургуулийн баг
шалгарч, шагналын эзэд болжээ.
Мөн номын баярын хүрээнд хамгийн олон номын
хандив өргөсөн ном хандивлагчаар “MC Children's Books” хүүхдийн номын
аяныг санаачлагч багш Б.Эрдэнэчимэг шалгарлаа.
Тэрээр аймгийн Нийтийн номын санд нийт 1200 гаруй ном, DVD, сургалтыг дэмжих
тоглоомнууд хандивласан байна.
Б.Эрдэнэчимэгийн хувьд Англи дахь Монголчууд болон хамтран ажилладаг байгууллага, найз нөхдийн дунд
номын хандив өрнүүлж, нийт Монгол Улсын хэмжээнд 32000
гаруй ном хэвлэл, сургалтын материалыг орон нутгийн алслагдсан сум, дүүргүүдийн хүүхэд
багачуудад хандивласан байна.
32 дахь жилдээ
зохион байгуулж буй эл баяр нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах,
үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх
зорилго дор боллоо.


