Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явц, тулгамдсан асуудлыг танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-09-03 10:36:28
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг өчигдөр хуралдлаа.


Хурлын үеэр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон ажлын хэсгийн бусад гишүүдэд Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын явц болон тулгамдаад байгаа асуудлын талаар танилцууллаа.


Газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөгөөт ажлын явц технологийн бус барилга байгууламж, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензит технологийн байгууламж гэж 4 хэсэгт хуваан хэрэгжүүлж буй. Одоогийн байдлаар инженерчлэлийн ажил дуусаж, 4 дэх хэсгийн гэрээний тендерийг ирэх 11 дүгээр сард зарлахаар төлөвлөөд байгаа юм. 


Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хурлын үеэр төсөл хэрэгжүүлэхэд тулгамдаад буй асуудлуудыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлдэхийг ажлын хэсгийн ахлагч болон холбогдох сайд нарт үүрэг болгов.


相关新闻