Хоршоологчдын улсын зөвлөлгөөнийг Өмнөговьд анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-15 18:21:43

Хөдөө аж ахуйн хоршоологчдын улсын зөвлөлгөөнийг Өмнөговь аймагт анх удаа зохион байгууллаа.  Энэ сарын 13-15-ны өдрүүдэд болсон тус үйл ажиллагаанд 11 аймгийн төлөөлөл оролцсон юм.

"Хоршоо- Үндэсний үйлдвэрлэгч" нэртэй энэхүү зөвлөлгөөнөөр аймгуудын хоршоололын хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар санал солилцлоо.

Мөн Өмнөговь аймгийн “Хотол таван эрдэнэ” , “Давхар сар”, “Диваажингийн зам” хоршоо, “Хаяа гол”-ын мод үржүүлгийн газрын үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан юм. Өмнөговь аймгийн хувьд 8 сумын 20 хоршоо байгаагаас 65 хувь нь мал аж ахуйнх бөгөөд бусад нь газар тариалан, эсгий үйлдвэрлэл, түүхий эд бэлтгэл зэрэг үйл ажиллаагааг эрхлэн явуулдаг байна.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻