5 дугаар сургуулийг 11 сард ашиглалтад бүрэн хүлээлгэж өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Даланзадгад сумын шинэ суурьшлын бүс дэх 1200 хүүхдийн сургуулийн барилгын ажилтай тус аймгийн удирдлагууд танилцлаа.
Орон нутгийн төсвөөр 1200 хүүхдийн сургуулийг барьж байгуулхаар 2012 оны 9 дүгээр сард “Аж констракшин” ХХК-тай гэрээ байгуулсанаар барилгын ажил эхэлсэн юм. Тус гэрээнд заасны дагуу 2013 оны 7 дугаар сард ашиглалтанд оруулах байсан бөгөөд тодорхойгүй шалтгаанаар барилгын ажил хойшлогдсон билээ. Орон нутгийн зүгээс нийт санхүүжилтийн 86 хувийг тус компанид олгосон хэдий ч өнөөдрийн байдлаар сургуулийн барилгыг хүлээн аваагүй байна. Одоогоор барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд барилгын ерөнхий инженер н.Дашмягмарын хэлснээр 11 сард бүрэн хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа ажээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн