ХОВД: Ерөнхий боловсролын сургуульд 21 мянга гаруй сурагч суралцана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-01 17:04:55

Ховд/МОНЦАМЭ/. Ховд аймаг төрийн өмчийн 25 сургууль, 33 цэцэрлэгтэй. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 21345 сурагч суралцана.  Үүнээс 2066 сурагч нь нэгдүгээр ангид шинээр элсэн орлоо. Харин төгсөх 12 дугаар ангид 1120 сурагч суралцаж байна

Тус аймаг 2022-2023 оны хичээлийн жилд боловсролын салбартаа  хүүхдийн нийгэм, сэтгэлзүй, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих, боловсрол эзэмшихэд тулгарч буй бэрхшээлийг арилгах, сурах тэгш боломж бүрдүүлэх, хувь хүний онцлогт нийцүүлэн сургалтын үйл ажиллагааг чанар, үр дүнтэй зохион байгуулах, суралцах арга барилыг сургалтад нэвтрүүлэх” гэсэн зорилго дэвшүүлж, хичээлийн шинэ жилээ угтав

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд коронавирусний халдвараас шалтгаалж, сургалтын үйл ажиллагаа  танхим, цахим хосолсон хэлбэрээр өрнөсөн нь зарим хүүхэд  хичээлийн хоцрогдолд орох эрсдэл үүсгэсэн

Тэгвэл энэ хичээлийн жилд бүрэн танхимаар хичээллэж байгаа нь хичээл сургалтын үйл ажиллагаа тасалдахгүй, хүүхдүүд боловсролын үйлчилгээнд тэгш, хүртээмжтэй хамрагдах боломж бүрдүүлж байгаа гэж албаныхан хэллээ

相关新闻