Улаанбаатар Эрээн хоттой боловсролын салбарт хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-08-15 14:58:21

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын намын хорооны байнгын гишүүн, хотын байнгын орлогч дарга Уулыг хүлээн авч уулзаж Улаанбаатар, Эрээн хотын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Эрээн хотын намын хорооны байнгын гишүүн Уул “Эрээн хотод болох 7 дахь удаагийн Хятад, Монгол, Орос улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохыг урьж байна. Энэхүү чуулга уулзалт нь Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чухал гүүр холбоос болж, олон улсад нөлөөлөх хүч нь тасралгүй дээшилсээр байна. Монгол Улс идэвхтэй оролцож байгаад баяртай байна. Эрээн, Улаанбаатар хоттой боловсролын салбарт түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй “Улаанбаатар, Эрээн хотын эртний найрсаг харилцаа үргэлжилж байгаад талархалтай байна. Цаашид ч хоёр хотын хамтын ажиллагаа өргөжин хөгжих болно. Эрээн хотын "Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт нь олон талын ач холбогдол бүхий олон улсын чуулга уулзалт болж чадсанд баяртай байна. Бид Эрээн хоттой боловсролын салбарт хамтран ажиллах боломжтой. Боловсролын салбар хариуцсан хүмүүстэй зөвшилцөж, ямар байдлаар хамтран ажиллахаа тодорхой болгох хэрэгтэй” гэж онцлов.

Д.Өлзий

相关新闻