Төгрөгийн хадгаламж 2.1 их наяд төгрөгөөр багасав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төгрөгийн хадгаламж энэ оны 7 дугаар сарын эцэст 13.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 517.8 (3.8 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 2.1 (13.7 хувь) их наяд төгрөгөөр багаслаа.
Төгрөгийн хадгаламжийн 89.8 хувь (11.9 их наяд төгрөг) нь иргэдийн, 10.2 хувь (1.4 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагынх болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Харин валютын хадгаламж 4.5 их наяд
төгрөг болж, өмнөх сарынхаас 11.5 (0.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан ч өмнөх оны мөн үеийнхээс
354.1 (8.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.