Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөөний талаар хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-08-19 16:28:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя-2022" аян Дархан-Уул аймагт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

 

Энэ өдөр "Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” эрдэм шинжилгээний бага хурал болж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн "Старт-ап менторшип" үйл ажиллагааг зохион байгуулав. Эдгээр үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн 4 сумын ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын холбогдох газар хэлтсүүд, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгаа, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагууд, гарааны бизнес эрхлэх сонирхолтой залуучууд оролцлоо.

 

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилго-шинэ сэргэлтийн бодлого” форумыг зохион байгуулж байгаа. Дархан-Уул аймагт аж үйлдвэрийн кластеруудыг хэрхэн хөгжүүлэх, инноваци, технологийн үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг хамтдаа шийдвэрлэхээр гарц шийдлийг ийнхүү хэлэлцлээ гэж БШУЯ мэдээлэв.



相关新闻