Эрдэнэтийн анхдагч, илгээлтийн эзэд баяраа тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-08-12 12:38:24
oyuka_hu@yahoo.com

Орхон Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  6 дугаар сарын 10-ны өдрийн 63 дугаар тогтоолын дагуу  жил бүрийн наймдугаар сарын 12-ныг “Илгээлтийн эзэд-Анхдагчдын өдөр” болгон тэмдэглэхээр болсон. Үүний дагуу МАНЗ-ын/ Монгол Ажилчдын Нэгдсэн Захиргаа/  “Баатар” холбоо, “Эрдэнэтийн овоо-Анхдагч, илгээлтийн эздийн холбоо”-д баяраа тэмдэглэж байна.

МАНЗ-ын “Баатар” холбоо нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Захиргааны өмнөх төв талбайд байрлах “Илгээлтийн эзэд-Анхдагчдын хөшөө”-нд цэцэг өргөж тус үйлдвэрийн “Оюу” танхимд баярын хурал хийлээ. Хурлын үеэр Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтад гар бие оролцсон ахмад ажилчин, илгээлтийн эздийг шагнасан юм.

Тодруулбал, Засаг даргын “Хүндэт тэмдэг”-ээр Д.Алтанзул, Л.Дашдорж, Д.Лхагвасүрэн, Засаг даргын “Жуух бичиг”-ээр Л.Даваадорж, С.Нарантуяа, Баян-Өндөр сумын “Хүндэт тэмдэг”-ээр 4, “Жуух бичиг”-ээр 1, “Онц тээвэрчин” тэмдгээр 3,  Хөдөлмөрийн яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр нэг иргэнийг шагналаа.

Б.Оюун-Эрдэнэ

相关新闻