Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ирэх долоо хоногт мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-08-11 18:05:45

Сонгуулийн дараа байгуулагдсан шинэ Засгийн газарт ажлаа хүлээлгэн өгсөн Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ирэх долоо хоногт мэдээлэл хийх болжээ. 

Тэрбээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, дотоод гадаад өр, валютын нөөц зэрэг болон "Сайн" хөтөлбөр, бусад хөтөлбөрүүдийн санхүүжилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хандан танилцуулахаар төлөвлөсөн аж. Учир нь Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарын хийсэн мэдээлэл илт гүтгэлгийн шинж чанартай, үнэнд нийцэхгүй байна гэж АН-ынхан дүгнээд байгаа юм. 

Түүнтэй хамт Сангийн сайд асан Б.Болор мөн мэдээлэл хийх юм байна. 

Н.Туяа

相关新闻