"Мон-Ит Булигаар", "Тэнгэрлиг медиа групп", "Талх чихэр"-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 39
ХК-ийн 526,131 ширхэг
хувьцааг 135.9 сая төгрөгөөр арилжив. 18 ХК-ийн ханш өсөж, 16 ХК-ийн ханш буурсан бол 5 компанийн ханш
тогтвортой байлаа. "Мон-Ит
Булигаар" (MBG+13.99%), "Тэнгэрлиг медиа групп" (TNGR+9.17%) болон
"Талх чихэр" (TCK+7.52%) ХК-ийн ханш
хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Бодь Даатгал" (BODI-9.79%),
"Түшиг Уул" (TUS-9.09%) болон "Сүү" (SUU-4.18%)-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 5,940 нэгж
эрхийг 4.5 сая төгрөгөөр арилжсан
бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 55 үнэт цаасыг 5.4 сая төгрөгөөр тус тус арилжив. ТOП-20 индекс 0.33 хувиар
өсөж, 33713.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,956,411,145,920 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж
үзнэ үү.
Өчигдөр
энгийн арилжаагаар 30 ХК-ийн 605,646 ширхэг
хувьцааг 153,448,967 төгрөгөөр арилжсанаас 16 ХК-ийн ханш өсөж, 13 ХК-ийн ханш
буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байв. "Мон-Ит Булигаар"
(MBG +15.00%), "Сүү" (SUU+6.222%) болон "Говь" (GOV+5.96%) ХК-ийн ханш хамгийн их өссөн бол "Могойн гол" (BDL-14.99%),
"Ариг гал" (EER-14.81%) болон "Силикат" (SIL-14.29%) ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 27,775 нэгж
эрхийг 17.1 сая төгрөгөөр арилжсан
бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 үнэт цаасыг 196 мянган төгрөгөөр тус тус арилжлаа. ТOП-20 индекс 0.53 хувиар буурч, 33601.66 нэгжид
хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,947,364,567,305 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж
үзнэ үү.