ӨВӨРХАНГАЙ: Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт "Эрүүл мэндийг дэмжих төв"-ийг нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Хархорин сумын Нэгдсэн эмнэлэгт "Эрүүл мэндийг дэмжих
төв"-ийг нээж, Өвөрхангай аймгийнхаа хангайн сумдууд, Булган, Архангай
аймгийн зарим сумдын иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт
хамруулах боломжтой боллоо.
Нээлтийн
үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн
бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, УИХ-ийн гишүүн С.Чинзориг, Өвөрхангай аймгийн Засаг
дарга А.Ишдорж болон бусад албаны хүмүүс оролцсон юм. "Эрүүл мэндийг дэмжих төв"-ийг улсын төсвийн 1 .1 тэрбум төгрөгийн
хөрөнгөөр 24 нэр төрлийн тоног төхөөрөмжийг суурилуулж, тавилга хэрэгслээр
тохижуулаад байна.
“Хархорин
сумын Нэгдсэн эмнэлэг боловсон хүчин сайтай ч тоног төхөөрөмж тааруу байсан
учраас аймгийн төсвөөс 130 сая төгрөгөөр чих, хамар, хоолойн багаж төхөөрөмж,
мөн 130 гаруй сая төгрөгөөр бактерлиогийн лаборатори, 75 сая төгрөгөөр ЭХО-ийн
аппарат шийдвэрлэж, 100-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цонх, цэвэр,
бохирын шугамыг шинэчилж өгсөн” хэмээн аймгийн Засаг дарга А.Ишдорж хэлэв.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд аймгийн
БОЭТ-д алсын дуудлагын зориулалтаар бүрэн тоноглогдсон, туулах чадвар өндөр
Ланд Круйзер 78 автомашин гардуулан өглөө.


