"Ардчиллын төлөө" хэлэлцүүлэг Баянхонгор аймгаас эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын гишүүн Ж.Батзандангийн мэдэгдсэн “Ардчиллын төлөө- Үндэсний хэлэлцүүлэг” Баянхонгор аймгаас эхлэх болжээ.
Уг хэлэлцүүлгээр ирээдүйн АН ямар байх вэ, орчин үеийн улс төрийн намын шинэчлэл, АН-ын дүрэмд оруулах өөрчлөлт, намын лидерээ тодруулах шинэ системийг бий болгох талаар өрнүүлэх бөгөөд Ж.Батзандан гишүүн өнөөдөр Баянхонгорыг зорив.
Тэрбээр “Монголын Ардчиллыг аврахын тулд эхлээд АН-ыг аврах хэрэгтэй. Сонгуулийн ялагдал бол ухаарал юм. АН-ын нийт гишүүд, дэмжигчид бид намаа аврах, шинэчлэхийн төлөө нэгдэх цаг болсон” гэлээ.
Н.Туяа