ЗАСГИЙН ГАЗАР: Эрдэнэт, Оюутолгой ордын ашиглалт, зэсийн боловсруулалтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-07-27 09:21:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар:

  • Төрийн өмчийн дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын зарим байгууллагын талаар авах арга хэмжээ,
  • Өмнөговь аймгийн Цогтцэций  суманд нүүрс болон ачаа ачиж буулгах терминал, логистикийн төв байгуулах хүрээнд Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоол,
  • Намрын ургац хураалтад шаардлагатай шатахууны үнийг хөнгөлөх тухай Засгийн газрын тогтоол,
  • Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварын тухай,
  • Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрнээр нь ашиглах төслүүдийн талаар,
  • Эрдэнэт, Оюутолгой зэрэг ордыг иж бүрнээр ашиглаж, зэсийн боловсруулалтыг нэмэгдүүлэх төслүүдийн талаар хэлэлцэж, танилцахаар төлөвлөжээ.

 

相关新闻