"УИД”, "Тандэм инвэст ББСБ", "Ремикон" ХК-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өчигдөр 33 ХК-ийн 1,091,107 ширхэг
хувьцааг 194.1 сая төгрөгөөр арилжив. 18 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 хувьцаат
компанийн ханш тогтвортой байлаа.
"Улсын их дэлгүүр" (UID\+11.80%),
"Тандэм инвэст ББСБ" (VIK 11.76%) болон
"Ремикон" (RMC+7.14%) ХК-ийн хувьцааны ханш хамгийн их өссөн бол "Мерекс" (MRX-15.00%),
"Глобал монголиа холдингс" (HML-14.78%) болон
"Крипто Үндэстэн (BUN-10.60%) ХК-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 27,502 нэгж эрхийг 10.6 сая төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 39 үнэт цаасыг 9,524,860.6 төгрөгөөр тус тус арилжив. ТOП-20 индекс 2.24 хувиар өсөж, 34011.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,943,189,250,860 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.