Хурд хэтрүүлснээс орон нутагт осол их гарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ТЦА-наас мэдээлснээр баяр
наадмын өдрүүдэд 675 дуудлага, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэжээ. Үүнээс зам,
тээврийн хөдөлгөөний аюулгүй байдалтай шууд холбоотой 392 дуудлага мэдээлэл авчээ.
Энэ сарын 10-15-нд бүртгэгдсэн
зам, тээврийн ослын улмаас нийслэл хотод 18 хүн, орон нутагт 7, нийт 25 хүн гэмтэж
бэртсэн байна. Нийслэлд явган зорчигч гэмтэж бэртэх нь их байв. Тодруулбал, 8
хүн бэртсэнээс 4 нь хүүхэд байв.
Орон нутагт зам, тээврийн
ослоор 5 хүн амиа алдснаас 2 нь хүүхэд байв. 7 дугаар сарын 13-нд Төв айгийн
Баян сумын нутагт “Соната-8” болон Тоёота Хай ландер” маркийн автомашинууд
мөргөлдсөнөөс 3 хүн газар дээрээ нас барж, 3 хүүхэд гэмтжээ. Тээврийн хяналт шалгалтаар
согтуугаар автомашин жолоодсон 329 зөрчлийг илүүлсэн байна.
Аймаг, орон нутгийн замд баяр
наадмын өдрүүдэд хөдөлгөөн эрчимжиж, гарч буй зөрчил, ослын 80-90 хувь нь хурд
хэтрүүлснээс үүдэлтэйгээр онхолдож байгааг ТЦА-ны урьдчилсан сэргийлэх хэлтсээс
сэрэмжлүүлэн мэдээлж байна. Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгсэл нь 80
км/цагийн хурдтай явахаар заасан байдаг ч иргэд жолооч нар миний автомашин хурд,
хүчтэй байхад заавал 80 км-ын хурдтай явах ёстой юм уу гэсэн эсрэг ойлголттой
байгааг сануулж байна. Таны автомашин хурд хүчтэй байх боловч тухайн замын
нэвтрүүлэх чадвар 80 км-ын хурдаас дээш, илүү гарах юм бол аюултай нөхцөл
байдал үүсч байгааг сэрэмжлүүлж байна.