ОРХОН: Их насны морьдын уралдаанд Ц.Эрдэнэбаярын хонгор халзан түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-07-11 10:19:29
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын түүхт 100, 101 жил, Эрдэнэт хот байгуулагдсаны 45, 46 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмын азарга, их нас, хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан  боллоо. 

Их насны морьдын уралдаанд 51 хурдан хүлэг шандас сорин өрсөлдсөнөөс Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ц.Эрдэнэбаярын Хонгор халзан морь түрүүллээ. Харин аман хүзүүнд Баян-Өндөр сумын уяач Ц.Ариунбаярын хонгор морь ирлээ. 
Хязаалан насны морьдын уралдаанд 52 хурдан хүлэг уралдсанаас Булган аймгийн Хангал сумын уугуул н.Сэлэнгээгийн хүрэн морь түрүүллээ. Хурдан морьдын уралдаан ямар нэгэн маргаан, осол, авааргүй тайван сайхан болсныг зохион байгуулагчид онцоллоо. 
Энэ жилийн баяр наадамд уралдах морьдыг сэрвээний өндрийг хэмжин уралдуулж байгаа. Мөн сэрвээний өндрийг хэмжих үйл явцыг шууд дамжуулан уяачид болон наадамчин олонд ил, тод шуурхай зохион байгуулж байна. Даага болон Соёолон насны морины уралдааны дүн удахгүй гарна. 

相关新闻