СЭЛЭНГЭ: Б.Тэнүүнболд өсвөрийн шатарчдын дэлхийн аваргын мөнгөн медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-07-06 23:27:19

Сэлэнгэ /МОНЦАМЭ/ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул Баттулгын Тэнүүнболд Дэлхийн шатрын холбооны мастер /FIDE Master/ цолны болзол хангасан байна.

Б.Тэнүүнболд Панама Улсын Сити хотод зохион байгуулсан 2022 оны өсвөрийн шатарчдын ДАШТ-нд эх орноо төлөөлөн оролцож, мөнгөн медаль хүртжээ. Тэрээр “Алаг морьт", "Гоби чесс" клубийн тамирчин бөгөөд өмнө нь 2017 онд Бразил улсад зохион байгуулсан Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, хүрэл медаль хүртэж байсан юм. Бяцхан шатарчин энэхүү амжилтаараа Дэлхийн шатрын холбооны дэд мастер буюу кандитат цолны болзлыг хангаж байсан аж. Мөн 2018 онд Албани улсын Дуррес хотод болсон “Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн”-ээс мөнгөн медаль хүртэж байсан юм. Б.Тэнүүнболд нь Өсвөрийн шатарчдын улсын хошой аварга, Дэлхийн шатрын холбооны дэд мастер цолтой тамирчин юм. 

相关新闻