ӨВӨРХАНГАЙ: Хуучин цэвэрлэх байгууламжийн худгийг хаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-06-29 12:31:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Арвайхээр сумын 10, 11 дүгээр баг, Хаус хороолол руу өмхий үнэртээд байна” гэх гомдол иргэдээс ирсний дагуу Ажлын баг томилогдон тухайн газарт ажиллалаа.

Ажлын багаас хуучин төв цэвэрлэх байгууламж болон Арьс ширний үйлдвэрийн бохирын худгаас дээж авч, лабораториор шинжлэхэд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, химийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанар, азот хэд дахин илэрч, стандартыг хангахгүй гэх дүгнэлт гарчээ. Иймд үйлдвэрлэлээс гарч байгаа бохир усыг түр хааж, хуучин цэвэрлэх байгууламжийн бохир ус хүлээн авах худгийг бөглөж битүүмжлэн бохир ус талбай руу орох боломжгүй болгосон байна.

相关新闻