Өмнөговьт автомашин хийгээр цэнэглэдэг станц байгуулагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговьт автомашин хийгээр цэнэглэдэг станц байгуулагдлаа. Тус станц байгуулагдсанаар байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөөгүй, агаарын бохирдлыг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой.
“Говь газ” компани нь анх 2007 оноос эхлэн шингэрүүлсэн шатдаг хийн борлуулалтын худалдааг явуулж эхэлжээ. Улмаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн автомашин хийгээр цэнэглэдэг станц байгуулан ийн ашиглалтад оруулж байна. Автомашин хийгээр цэнэглэх станцын нээлтийн үеэр эхний 10-т багтаж үйлчлүүлсэн хүний автомашинд 10 литр газ үнэгүй шахаж үйлчиллээ. Мөн ахуйн газ худалдан авалтад сугалаа олгон 3 азтанг тодруулан шагналыг нь гардуулж өгсөн юм.
Өмнөговь С.Сумьяа
注释