К.Фүмио НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсон анхны Японы Ерөнхий сайд болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /NHK/.
Японы Ерөнхий сайд Кишида Фүмио
НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцсон анхны Японы удирдагч болно. Тэрбээр
Германд “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа
Испанид мягмар гарагт хүрэлцэн иржээ.
К.Фүмио нь Мадрид
хотноо лхагва гаргаас эхлэх НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох
Ази-Номхон далайн дөрвөн орны удирдагчдын нэг юм. Энэхүү уулзалтад эвслийн 30 гишүүнээс
гадна НАТО-д элсэх хүсэлтээ гаргаад буй Финланд, Шведийн удирдагчид оролцоно.
Японы Ерөнхий
сайд хувьд НАТО-той нягт харилцаагаа дахин нотолж, статус-квог хүчээр өөрчлөх
нэг талын аливаа оролдлогыг дэлхий хаана ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг илэрхийлэх
төлөвтэй байна.