Хусны хачигаас болгоомжлохыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-08-09 16:05:57
oyuka_hu@yahoo.com

Он гарсаар Орхон аймагт хусны хачигт хазуулсан 10 гаруй тохиолдол гараад байна.

Тус аймаг нь хусны хачигны голомтот бүс нутагт хамаардаг юм. Хачигт хазуулсан 10 гаруй тохиолдлын хоёрыг нь Улсын халдварт өвчин судлалын хүрээлэн рүү шилжүүлж эмчлүүлжээ. Иймд Эрүүл мэндийн газар иргэдийг уул, хадаар аялахдаа битүү хувцас өмсөж хэвшихийг анхааруулав. Гэхдээ хачигт хазуулсан хүн бүр өвчилдөггүй байна. Харин хазсан хэсэг нь улайж хавдах, тунгалгын булчирхай үрэвсэх, толгой өвдөх, хүзүү хөших, бөөлжих шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай ажээ. Мөн хачигт хазуулсан бол хачгийг зөв авах, хазалтаас үүссэн шархыг халдваргүйжүүлж буглаа үүсэхээс сэргийлж ургамлын тос түрхэж 1-2 минутын дараа хямсаагаар хачгийг 45 хэмийн налуу өнцгөөр удаан татаж авахыг анхааруулав. Ямар ч тохиолдолд хачигны хошууг заавал сугалж авах хэрэгтэй ажээ. Уг мэдээллийг Эрүүл мэндийн газрын Халдварт өвчин, тандалт судалгаа хариуцсан мэргэжилтэн М.Уранчимэг өглөө.

Б.Оюун-Эрдэнэ

 

相关新闻