ДОРНОГОВЬ: Илүүдэл жин зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлэх үндсэн суурь шалтгаан болдог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. ХААН банк сан, улсын Гуравдугаар төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн Үндэсний төвтэй
хамтран “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян -2022”-ыг Дорноговь аймгийн Сайншанд
суманд зургаадугаар сарын
23-24-нд зохион байгуулж байна.
Иргэдийн дунд цусны даралт ихсэх өвчин элбэг тохиолддог бөгөөд 3000 хүний дунд явуулсан судалгаанд дөрвөн хүний нэг нь тамхи татдаг, 26 хувь нь архины хэрэглээтэй, 36 хувь нь илүүдэл жинтэй байгаа нь зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлэх үндсэн суурь шалтгаан болдог гэж эмч мэргэжилтний төлөөлөл ярив. Үзлэг шинжилгээ үргэлжилж байна.