"Авто импекс", "Булган ундрага","Би ди сек"-ийн ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид 37 ХК-ийн 424,373 ширхэг хувьцааг 131.1 сая төгрөгөөр
арилжив. 14 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн ханш буурсан бол 4 компанийн ханш
тогтвортой байлаа. "Авто импекс" (AOI+14.29%),
"Булган ундрага" (BUN+9.56%) болон "Би ди сек" (BDS
+7.93%)-ийн
ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хай би ойл” (HBO-14.71%), "Тандэм инвэст ББСБ"
(VIK-11.98%) болон "Улсын их дэлгүүр" (UID -8.59%)-ийн хувьцаа
хамгийн их уналттай байв.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 68,246 ширхэг нэгж эрхийг 16.8 сая төгрөгөөр арилжсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2031 үнэт цаасыг 209,779,908.6 төгрөгөөр тус тус арилжлаа. ТOП-20 индекс 0.34 хувиар буурч, 33,602.1 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,761,470,427,592 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. Өнгөрсөн 7 хоногт 4 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 1,790,897,940.57 төгрөгийн арилжаа хийв.
Өнгөрсөн 7 хоногийн
хамгийн их өсөлттэй үнэт цаасууд