АН-ын шинэчлэлтэй холбоотой санал боловсруулах ажлын хэсэг байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-08-08 14:30:02

Ардчилсан намын "Шинэчлэл" санаачлага гаргасан намын гишүүдийн санаачилгыг дэмжиж, шинэчлэлтэй холбоотой санал боловсруулах ажлын хэсэг байгуулжээ. 

Тус ажлын хэсгийг П.Галиндэв ахалж, нарийн бичгийн даргаар Ө.Шижир, С.Дэмчиг, Ж.Ганхуяг, Ш.Отгон-Өлзий, П.Нүрзэд, Ж.Эрдэнэцогт нарын 17 гишүүн ажиллах аж. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаярын тушаалаар байгуулсан тус ажлын хэсэг намын шинэчлэлтэй холбоотой санал, дүгнэлт боловсруулж, намынхаа удирдлагад танилцуулах үүрэг хүлээх юм байна. 

Н.Туяа

 

相关新闻