Уртын гол багт 260 айлын орон сууц барьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-06-08 14:22:33
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орлогод нийцсэн орон сууц төслийн хүрээнд Уртын гол багт 260 айлын орон сууц барих ажлыг өнгөрсөн оны наймдугаар сард эхлүүлсэн. Тус орон сууц нь таван давхар, таван блок барилгаас бүрдэх бөгөөд барилгын ажлын явц 30 гаруй хувьтай байна. 

Орон нутгийн төсвийн 26 тэрбум 600 сая төгрөгөөр барьж буй уг барилгыг Неман констракшн ХХК барьж байгаа бөгөөд энэ онд багтаан дөрвөн блок барилгыг ашиглалтад оруулах юм.

Өнөөдрийн байдлаар тус барилгын В,D блокийн цутгалт дууссан бол А,С блокийн зоорийн давхрын хэв хашмал, арматурчлалын ажил мөн  В,D блокийн хамар ханын өрлөгийн ажил хийж байна. 

相关新闻