Гэр хорооллын Цагаанчулуут багийн хоёр гудамж инженерийн төвлөрсөн шугамд холбогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-06-08 14:15:20
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Орхон аймагт Миний гудамж-Бидний гэр төслийн хүрээнд Рашаант, Наран, Булаг, Баянбулаг, Дэнж, Баянцагаан, Цагаанчулуут зэрэг долоон багт инженерийн шугам сүлжээ татах ажил хийж байна. 

Ингэхдээ инженерийн төв шугамаас төлөвлөгдсөн гудамж руу цэвэр, бохир усны салбар шугам татах бөгөөд Цагаанчулуут багийн 29,30 дүгээр гудамжинд 38-89 диаметртэй, 5 хос, 1091 метр шугам, хоолойг байрлуулаад байна. Ингэснээр Цагаанчулуут багийн 100 гаруй өрх гудамжнаасаа цэвэр, бохирын шугамаа татаж хашаандаа ая тухтай амьдрах боломж бүрдэж байна

Тус ажлыг нэг тэрбум гаруй төгрөгийн өртгөөр Цагаан зуун ХХК хийж гүйцэтгэжээ. 
Өнөөдрийн  байдлаар Цагаанчулуут,  Булаг багт цэвэр, бохир усны төв шугамаас салбар инженерийн шугам сүлжээ татах ажил 100 хувь дуус
ч, бусад багт 35 хувийн гүйцэтгэлтэй байна.

相关新闻