Орхон аймаг үндэсний баяр наадмын үйл ажиллагаанд 270 сая төгрөг зарцуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн
ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар Тулгар төрийн 2231, Их Монгол Улс
байгуулсны 816, Ардын хувьсгалын 101 жилийн ой, Орхон аймгийн баяр наадмыг
зохион байгуулах тухай хэлэлцлээ.
Баяр наадмыг зохион
байгуулах хороог 34 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж даргаар нь аймгийн
Засаг даргын орлогч А.Түвшинжаргалыг томиллоо.
Түүнчлэн баяр наадмыг зохион байгуулах ажлын багаас наадмын нээлт, соёл урлаг,
спортын үйл ажиллагаа, үндэсний бөх, хурдан морь, үндэсний сур, шагайн харвааг
зохион байгуулах зардал, хэв журам хамгаалах, худалдаа, тээвэр, үйлчилгээний
зардал зэрэгт нийт 200 орчим сая төгрөгийг зарцуулах саналыг өнөөдрийн
хуралдаанд оруулж хэлэлцүүлсэн.
ИТХ-ын
төлөөлөгчдийн олонхын саналаар тухайн төсвийг 70 сая төгрөгөөр
нэмэгдүүлэн 270 сая төгрөг болгож баталлаа. Нэмэгдүүлсэн төсвийг
баяр наадмын үеэр ажиллах албан хаагчид, урлаг соёлын үйл ажиллагаанд оролцох
уран бүтээлч, хүүхэд багачуудын урамшуулалд зарцуулах юм.