Боловсролын салбар дахь төсвийн шинэчлэлтийг үр дүнтэй хэрэгжүүлэх ажлын баг байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-06-07 08:35:30
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. БШУЯ, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, БШУГ хамтран “Төсвийн шинэчлэл - 2022” уулзалтыг зохион байгууллаа. Уг уулзалтаар боловсролын салбарын төсөв, хувьсах зардлын шинэчлэлийн хүрээнд хийж буй ажлын мэдээллийг салбарын багш, ажилчдад өгсөн юм.

Энэ онд боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн хүрээнд нэг хүүхдийг сургах хувьсах зардал шинэчлэгдэж, багш ажилтны цалин урамшуулал, багшийн хөгжил, эрүүл мэндийг дэмжсэн зардал нэмэгдсэн байна. Түүнчлэн 150 гаруй сургуульд сэтгэл зүйч ажиллуулсан нь үр дүнтэй ажил болсон талаар аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал онцлон танилцууллаа. Мөн  боловсролын байгууллага бүр бүр батлагдсан төсвөө багш, ажилтан нэг бүрийнхээ оролцоотой хэрхэн төлөвлөх, хуваарилах, зарцуулах талаар зөвлөмж өгсөн юм.

Орхон аймагт боловсролын салбарын төсвийн шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол Шинжлэх ухааны газар, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын төлөөллийг оролцуулан 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг ажиллаж байна.

相关新闻