Мэдээллийн ИРНА агeнтлагаас мэндчилгээ ирүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-08-06 17:17:38

Мэдээллийн МОНЦАМЭ агeнтлаг байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Исламын бүгд найрамдах улсын Мэдээллийн ИРНА Агентлагийн дарга Мохаммад Ходади мэндчилгээ дэвшүүлэв. 

Хүндэт ноён Баатархуяг танаа,
Исламын Бүгд Найрамдах Мэдээллийн Агентлагын өмнөөс болон өөрийн зүгээс МОНЦАМЭ Мэдээллийн Агентлагийн 95 жилийн ойн онцгой баярын мэндийг дэвшүүлмээр байна.
Иран болон Монгол орнууд нь дэлхийн хоёр бүс нутагт үр нөлөө өндөртэй орнууд бөгөөд түүхийн төдийгүй соёлын ижил өвтэй. Хоёр орон хоорондоо дипломат харилцаа тогтоогоод даруй хагас зууны нүүрийг үзжээ. Аль аль нь Нэгдсэн Үндэстэн болон Төвийг Сахисан Хөдөлгөөний хүрээнд ойр дотно хамтран ажилладаг.
Үүний адилаар, ИРНА болон МОНЦАМЭ агентлагууд нөхөрсөг болоод олон талт мэргэжлийн хамтын ажиллагаатай байсаар ирлээ. ИРНА болон МОНЦАМЭ нь мэргэжлийн мэдээллийн агентлагуудын холбоод олох ОАНА болон Төвийг Сахисан Мэдээний Холбоо (N.N.N) зэрэг байгууллагуудын гишүүнээр мөн л идэвхтэй ажилласаар ирэв.
Ийм ч учраас, ИРНА болон МОНЦАМЭ хоорондын сайн харилцаа нь хоёр орны хооронд хүндэтгэлтэйгээр удаан үргэлжлэх харилцааг өргөжин тэлэх, мэдээллийн холбоогоо улам бүр хөгжүүлэх хоёр орны нөхөрсөг харилцааны гүүр болж олон нийтийн төдийгүй албаныхны анхаарлыг зүй ёсоор татаж чаддаг юм.
2011 онд Улаанбаатар хотноо зохиогдсон ОАНА-ын Ерөнхий Ассемблейн үеэр ИРНА болон МОНЦАМЭ хооронд зурсан Хамтын ажиллагааны гэрээ нь хамтын ажиллагаа болоод мэргэжлийн харилцааг маань өргөжүүлэхэд хөтлөсөөр ирлээ.
Хамтын ажиллагааны маань нэг сайн жишээг дурьдвал, гуравхан сарын өмнө ИРНА-ын зүгээс МОНЦАМЭ хүсэлт гаргасны дагуу Монгол орон болон Исламын Бүгд Найрамдах улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотноо зохиогдсон Гэрэл Зургийн үзэсгэлэнд тавигдах Иран орны орчин цагийн болоод хуучны зургуудыг илгээж байв.
Бид туршлага солилцох үүднээс агентлаг хоорондын дарга нар болон мэргэжилтэн хооронд тогтмол мөн хоёр талын уулзалтыг байнга хийж байх санал тавьж байна.
Та болон танай хамт олонд дахин баяр хүргэхийн ялдамд амжилт бүтээл сайн сайхан бүхнийг Монголын Засгийн Газар болоод ард түмэнд хүсье" гэжээ. 

相关新闻