Азербайжаны үндэсний мэдээллийн АЗЕРТАК агентлагаас мэндчилгээ ирүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММэдээллийн МОНЦАМЭ агентлаг байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Азербайжаны үндэсний мэдээллийн АЗЕРТАК агентлагын дарга Аслан Асланов мэндчилгээ дэвшүүлэв.
Мэндчилгээнд, "Эрхэм дүү А.Баатархуяг болоод хүндэт нөхдөө,
Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ Агентлагийн 95 жилийн ойг тохиолдуулан танд болон танай хамт олонд баярын мэнд хүргье. Агентлаг хоорондын хамтын ажиллагаа болоод бидний хоорондын нөхөрсөг холбоог би маш чухалчлан үзэхийн зэрэгцээ талархаж явдаг билээ. Хоёр үндэстэн хоорондын түүхэн нөхөрлөл болоод ах дүүгийн холбоо нь хоёр талын цуцашгүй их хөдөлмөрт тулгуурлахын сацуу зүрх сэтгэлээрээ холбоотой байсаар ирсэний маань үр шим билээ. Таныг удирдаж байх хугацаанд МОНЦАМЭ нь үнэмлэхүй амжилт гаргана гэдэгт эргэлзэхгүй байна.
Цаг минут тутамд хөгжиж буй мэдээллийн орчинд бид хамтын ажиллагаа болоод үргэлж өөрсдийн туршлагаа харилцан солилцсоноор амжилттай ажиллаж чадах юм. Тэр ч утгаараа энэхүү хурдтай хөгжиж буй мэдээллийн ертөнцөд АЗЕРТАК болон МОНЦАМЭ нь илүү гүн гүнзгий хамтран ажиллах шаардлагатай байгааг сануулмаар байна.
Таны мэдэж байгаачлан 2016 оны 11-р сарын 15-18-ны өдрүүдэд АЗЕРТАК нь Дэлхийн Мэдээллийн Агентлагуудын 5 дахь Чуулга уулзалт болон Ази Номхон Далайн Мэдээллийн Агентлагуудын 16 дахь Ерөнхий Ассемблей зэрэг чухал арга хэмжээнүүдийг зохиох гэж байна. Эдгээр арга хэмжээний үеэр дэлхийн тэргүүлэгч агентлагууд нэгэн дор цуглах гайхалтай том боломж байх юм. Таныг эдгээр арга хэмжээнүүдэд оролцож агентлаг хоорондын хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлэх болно гэдэгт итгэж байна.
Өөрийн зүгээс болон АЗЕРТАК-ын нийт хамт олны өмнөөс та болон танай хамт олонд дахин мэнд хүргэж, ажилд тань амжилт амьдралд тань аз жаргал хүсье. Цаашид агентлаг хоорондын харилцаа маань улам илүү өргөжин хөгжинө гэдэгт найдаж байна" гэжээ.