“Эхийн алдар” одонгоор 314 эхийг шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-06-02 15:18:10
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Орхон аймаг, Эрдэнэт хотын 314 эхэд “Эхийн алдар” одон гардууллаа. 

Одон гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Батлут, Аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч С.Батжаргал нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ. 

“Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонгоор 15, хоёрдугаар зэргийн одонгоор 292 эх энгэрээ мялаасан юм. 

相关新闻