Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-06-02 13:21:54
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/Эрүүл мэндийн яам, Японы "ЖАЙКА" олон улсын байгууллагын хооронд хэрэгжиж буй “Монголын эмч ба сувилахуйн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн хоёр дахь үе шат өнөөдөр Орхон аймагт эхэллээ.

Сургалтын нээлтэд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, аймгийн Засаг дарга С.Батжаргал, “ЖАЙКА” олон улсын байгууллагын төсөл хэрэгжүүлэх нэгжийн холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Сургалтад Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн 24 сувилагч хамрагдаж байгаагаас 15 нь Орхон аймгийнх юм. Орхон аймагт эмч, эмнэлгийн 1692 мэргэжилтэн байдгаас 419 нь сувилагч.  Энэ удаагийн сургалт 2 хоног үргэлжилнэ.

Өмнө нь 2015-2020 онд “Анхан ба хоёр дахь шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах” төсөл  Орхон аймагт амжилттай хэрэгжиж байсан бол  II дахь төслийг нь ийнхүү дахин эхлүүлж байна.  

Сургалтын үр дүнд аймаг  орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд хүний нөөцөө бэлтгэх боломж бүрдэх юм.  

相关新闻