Хилчид үлгэрийн баатруудад амилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-01 20:54:16

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтаж, Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн цэргийн 0101 дүгээр ангийн хилчид Үлгэрийн баатруудын дүрд хувиржээ. Энэхүү үйл ажиллагааг тусгай төлөвлөгөөний дагуу явуулсан байна.                        

Дээрх үйл ажиллагаанд анги, салбаруудын алба хаагчдын 60 гаруй хүүхэд хүрэлцэн ирж оролцсон байна. Нөхөрлөлүүдийн зүгээс "Гурван тоорой", "Долоон бор оготно", "Улаан малгайт", "Манжин"-гийн үлгэрийн баатруудын дүрд хувирсан байна. Хилчид бяцхан иргэддээ зориулан үлгэрийн баатруудын амилсан дүрээр жүжигчилсэн тоглолт үзүүлэхийн зэрэгцээ урлагийн үзүүлбэрээр бэлэг барин, амтат зуушаар үйлчилж, өхөөрдөм хөөрхөн үрсийнхээ баяр дээр нь баяр нэмжээ.

Мөн хүрэлцэн ирсэн авьяаслаг багачуудынхаа  дунд "Miss and Mister's", "Гар зургийн уралдаан" болон хүүхэд, багачуудынхаа авьяас билгийг тодотгосон олон үйл ажиллагааг зохион байгуулсан аж. Түүнчлэн гэр бүл зохиогоогүй залуу алба хаагчдадаа дараа жилийн баяраар энгэртээ эрдэнэтэй, гартаа сувдтай ирэхийг бэлгэдэн, хүүхдийн баярын бэлэг гардуулан өгч, инээд хөөр, баяр жаргалаар дүүрэн нэг өдрийг ийнхүү энхрий үрсийнхээ хамт тэмдэглэн өнгөрүүлэв.

 

相关新闻