Хүний гавьяат эмч Б.Болдсайханд "Аймгийн хүндэт иргэн" цол тэмдэг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-01 21:16:29

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өнөөдөр Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Болдсайханд "Аймгийн хүндэт иргэн" цол тэмдэг гардууллаа.

"БУНДАН", "Хязгаараас чинад", "Зүрх мартахгүй" төслийн баг хамт олон энэ өдрүүдэд аймгийн бүх сум, Ховд аймгийн урд бүсийн сумд, Өвөрхангай аймгийн зарим суманд ажиллаж, эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж байгаа. Тус багийнхан тавдугаар сарын 31-нд Есөнбулаг сум, зургаадугаар сарын 1-нд Тайшир, Шарга, Халиун, Дэлгэр сумын хүүхдүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээн авч үзлэг хийсэн юм. Өнөөдрийн үзлэгийн өмнө аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Монгол Улсын Хүний гавьяат эмч, Төгрөг сумын уугуул Бундангийн Болдсайханыг хүлээн авч уулзаж, "Хүндэт иргэн" шагналыг гардууллаа. Мөн үеэр аймгийн удирдлагууд "Зүрх мартахгүй" төслийг дэмжиж, аймгийн бяцхан иргэдийнхээ хагалгааны зардалд тусламж үзүүлэхээ илэрхийлсэн тухай ЗДТГ-аас мэдээлэв.

相关新闻