“Сүү” ХК 1.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголын хөрөнгийн биржийн 1-р ангилалд бүртгэлтэй “Сүү” ХК хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд нээлттэй тайлагналаа.
Тус компани 2016 оны эхний хагас жилд 1.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үеэс 102.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Ашигт ажиллагааны хувь нэмэгдэхэд цөцгийтэй тарагны савлагааг сайжруулах, элекстер савлах шугамыг шинэчилж, авто паркыг өргөтгөж, нэгж бүтээгдэхүүнд ногдох зардлыг буурлуулсан нь нөлөөлжээ.
“Сүү” ХК үйлдвэрлэл үйл ажиллагаагаа нэмэгдүүлэхээс гадна компанийн засаглал, хувьцааны хөрөнгийн зах зээлд чөлөөтэй арилжих нөхцөлд анхааран хувьцаагаа хуваасан нь хөрвөх чадварыг нэмэгдүүлснээс гадна компанийн зах зээлийн үнэлгээг 50 орчим хувиар өсгөсөн байна.
Б.Заяа