388 тэрбум төгрөгийн ТБҮЦ арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанк 1 долоо хоногтой 388 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5 хувиар ЖДХ-ээр арилжааллаа.
Ингэснээр 2016 оны 8-р сарын 3-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 964.1 тэрбум төгрөг болжээ.
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаас нь банкуудад илүүдэл нөөцөө богино хугацаатай хүү өгдөг активт чөлөөтэй байршуулах боломж олгосон бөгөөд уг бүтээгдэхүүн нэвтэрснээр банкуудын нөөцийн удирдлагад мэдэгдэхүйц өөрчлөлт гарчээ.
Б.Заяа