Засгийн газрын хуралдаан хойшилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРЗасгийн газрын ээлжит хуралдаан хуваарийн дагуу өнөөдөр 10.00 цагаас эхлэх байсан ч 15.00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай, Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр дараалалд оруулжээ.
Мөн Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурах асуудлыг хэлэлцэх юм байна.
Н.Туяа