"Хакуна матата" шилдэг салаагаар шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНОлон улсын "Найрамдал" зусланд болсон Хоёрдугаар Жемборид Булган аймгаас 14 хүүхэд оролцлоо.
Тус үйл ажиллагаа нь сурагчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх зорилгоор 5 хоногийн турш үргэлжилсэн юм. Булган аймгаас "Хакуна матата" хэмээх нэртэй салаа оролцож тус Жемборигийн шилдэг салаагаар тодорчээ. Энэхүү арга хэмжээнд сурагчдыг оролцоход Булган аймгийн Хас банкны хамт олон, "Булган мээж" ОНӨХХК-ийн зүгээс туслалцаа үзүүлсэн байна.
П.Батням