Шилдэг татвар төлөгчдийг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-05-09 20:16:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монголын Татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон тэмдэглэж, татвар төлөгчдөдөө талархал илэрхийлдэг уламжлалтай. Өвөрхангай аймгийн Татварын хэлтсээс 10 аж ахуйн нэгж, гурван иргэнийг “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгарууллаа.

Татварын өдрүүдээр хууль тогтоомжийг сурталчлах, сургалт явуулах ажлыг зохион байгуулах аж. Аймгийн Татварын албанаас 2021 онд улс, орон нутгийн татварын орлогод 21.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажилласнаас 28 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. “Үүний дийлэнх хувийг хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд бүрдүүлж байгаа учраас 10 аж ахуйн нэгжийг “Шилдэг татвар төлөгч”-өөр шалгаруулан шагнаж байна” хэмээн Татварын хэлтсийн дарга Н.Эрдэнэсувд хэллээ.

相关新闻