Баяннуур, Сайхан суманд төлийн хорогдолгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-04-26 15:04:51

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ хаврын төлийн 99,3 хувийг буюу нэг сая 120,7 мянган төл бойжуулж байна. Одоогоор Баяннуур, Сайхан суманд төлийн хорогдолгүй байна. 

Аймгийн хэмжээгээр оны эхний төллөвөл зохих хээлтэгч малын 70,0 хувь төллөсөн мэдээтэй байгаа бөгөөд 120 ботго, 12,5 мянган унага, 29,0 мянган тугал, 697,3 мянган хурга, 381,7 мянган ишиг бойжиж байна. Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Рашаант суманд мал төлөлт ихэвчилж, 80,0 гөруй хувьтай байгаа аж.


相关新闻