Дахин сонгуулийг ирэх 10 дугаар сард хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-01 15:09:34

Өмнөговь  аймгийн ИТХ-ын сонгуулийг ирэх 10 дугаар сард болох орон нутгийн сонгуультай хамтатган хийх шийдвэр гарчээ.

Тус аймгийн Булган, Номгон сумдад дахин сонгууль явуулахаар аймгийн сонгуулийн хорооноос тогтоол гаргасан аж. Дээрх сумдад МАН-ын хоёр нэр дэвшигчийг материалаа дутуу бүрдүүлсэн гэж үзэн хассан юм. Давж заалдах шатны шүүх хурлаар тэд ялсан тул ийнхүү дахин сонгууль хийхээр тов зарлажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

相关新闻